1045
 
 

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ 9 ТӨСӨЛ БЯНХОНГОР АЙМАГТ ХЭРЭГЖИНЭ

Аялал жуулчлал нь Баянхонгор аймгийн эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг бөгөөд салбарыг хөгжүүлэх бодлогын хүрээнд олон ажлуудыг хийж байгаа аж. Тухайлбал: Баянхонгор аймгийн ЗДТГ, Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, GIZ-ийн ЭТИС хөтөлбөртэй хамтран тус салбарт үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, бүлэг нөхөрлөл, аж ахуйн нэгжид 10 сая төгрөг хүртэлх санхүүгийн дэмжлэг олгох “Аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын тухай сан”-г байгуулсан. Тус сангаас Баянхонгор аймагт бүртгэлтэй аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, хувь хүмүүсийн дунд бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын саналаа дэлгэрэнгүй тайлбарласан төслүүдийг хүлээн авч есөн төслийг сонгон шалгарууллаа.
Төслийн санхүүжилтийг мөнгөн хэлбэрээр бус шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмжийг нийлүүлнэ. Төслөө ирүүлсэн хувь хүнийг 350 мянган төгрөгийн төсөл  маркетингийн сургалтад үнэ төлбөргүй сурах эрхийн бичгээр урамшууллаа.