1045
 
 

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН АЯН

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян үргэлжилж байгаатай холбогдуулан Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар “Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ажлын байрандаа мөрдөцгөөе” аяныг зохион байгуулж байна.
Тус аян нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, бусад холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, аж ахуйн нэгж байгууллагуудад хяналтын тогтолцоо, ажлын байранд тавигдах аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн осол зөрчлийг бууруулах зорилготой юм.
Аяны хүрээнд  Багуудын ажлын албаны дэргэд  ХАБЭА-н зөвлөл байгуулах, ажилтан албан хаагчдын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хөдөлмөрийн харилцааны сургалтууд зохион байгуулна. 
Энэ талаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гамшгийн асуудал   хариуцсан мэргэжилтэн Л.Чимэдмаа хэлэхдээ “Энэ аяны хүрээнд бид Эрдэнэт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийг багуудад анхан шатанд нь хүргэх талаар ажлуудыг түлхүү зохион байгуулж байна. Багт салбар, хороо, зөвлөл гэж байх уу гэдгийг судалж байна. Анхан шатан дээрээ буюу багийн ажлын албанд олон хүн ажилладаг. Хэдийгээр Баян-Өндөр сумаас тасгийн ахлагч гурван ажилтантай 8-10 хүн ажиллаж байгаа боловч яг ажлын албаны дэргэд багадаа 50, 60 хүн  багтай хамтран байнгын үйл ажиллагааг явуулдаг тул зөвлөл байгуулж өгч тэднийхээ эрүүл мэнд, эрсдэлээс урьдчилан сэргийлэх иргэдэд мэдээ мэдээллийг хүргэхээр зорьж байна.” гэв.