1045
 
 

15 ДАХЬ УДААГИЙН АЭРОБИК ГИМНАСТИКИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Гимнастикийн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн манай аймагт амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. 
          Тус тэмцээнийг  “Хангарьд” ордонд  Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК, Орхон аймгийн БТСГ, “Хангарьд” спорт ордон, Монголын гимнастикийн холбоо, Орхон аймгийн Гимнастикийн холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан. 
            Тус тэмцээнд нийслэл, дүүрэг, аймаг, орон нутгаас шалгарсан 16 багийн 200 гаруй тамирчид өрсөлдлөө. 
            Аэробик гимнастикийн 2019 оны Өсвөрийн улсын аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар, аймгийн БТСГ-ын дарга Н.Зулбаатар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хангарьд” спорт цогцолборын дарга Ш.Даваахүү, Монголын Гимнастикийн холбооны ЕНБД ОУ-ын хэмжээний мастер, ОУ-ын шүүгч Г.Ерөөлбат, Монголын Гимнастикийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Орхон аймгийн Гимнастикийн холбооны тэргүүн Ц.Ариунаа болон албаны бусад хүмүүс оролцлоо.
            Нээлтийн үеэр зарим багш, дасгалжуулагч нарт шагнал гардуулсан. Тэмцээний дүн гарахад манай аймгийн тамирчид багаараа хоёрдугаар байранд орж мөнгөн медаль цом, мөнгөн шагнал хүртлээ.