1045
 
 

Мөрөн хот үсч хөгжсөний 210 жилийн ойг угтсан спортын тэмцээн

Мөрөн хотын 210 жилийн ойн хүрээнд спортын долоон төрлөөр Мөрөн сумын ЗДТГазраас нээлттэй тэмцээн зохион байгуулах гэж байна. Тодруулбал аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийн түгээмэл хичээллэдэг Монголын уламжлалт болон багийн, ганцаарчилсан гэсэн долоон төрлийн спорт тэмцээн зохион байгуулах юм. Тэмцээн Тавдугаар сарын 18-19-нд Мөрөн хотод болно. Энэхүү тэмцээний зорилго нь иргэдийг спортоор хичээллэх дур сонирхлыг нэмэгдүүлэх, хөдөлгөөний дутагдлаас ангид байх, спортын сонгосон төрлөөр хичээллэн ур чадвараа дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Уг тэмцээнд найз нөхөд, баг хамт олноороо сум харгалзахгүй багаа бүрдүүлээд оролцох бүрэн боломжтой. Багийн төрөлд гар бөмбөг, сагсан бөмбөг, хөл бөмбөг. Ганцаарчилсан төрөлд Шатар, Ширээний теннис байна. Мөн үндэсний уламжлалт спорт шагайн харвааг “Туйлт тохойн тойрог” нэртэйгээр Монгол улсын хэмжээнд Зургадугаар сарын 21-23-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Нээлттэй тэмцээн хүрээнд дугуйн холын зайн спорт аяллыг зохионо. Энэ аяныг 2013 оноос хойш зохион байгуулж байгаа. Энэ жил Мөрөн Эрдэнэбулган чиглэлийн 230км замд спорт аялал зохион байгуулахаар төлөвлөжээ.

Наадмын зохион байгуулалтыг сумын Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг удирдан явуулна. Тэмцээн Хөвсгөл Аймгийн хэмжээнд нээлттэй зохион байгуулагдах бөгөөд аль ч сум багаас багаа бүрдүүлэн оролцох боломжтой. Шагналын санг: Багийн төрөл тэргүүн байр алтан медаль, өргөмжлөл, 500,000 төгрөг, удаах байр мөнгөн медаль, өргөмжлөл 300,000 төгрөг, тутгаар байр хүрэл медаль, өргөмжлөл 200,000 төгрөгөөр тус тус шагнуулах ажээ.