1045
 
 

Мөрөн хотод 210 сайн үйлсийн аян зохион байгуулна

Энэ жил Мөрөн хотын 210 жилийн ойн тохиож байна. Ойн хүрээнд олон бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь Сумын засаг дарга Ц.Гансүхийн санаачилгаар хүүхэд хамгаалал өрхийн хөгжлийг дэмжих төсөл юм. Түүний хүрээнд Мөрөн сумын хамгийн олон хүүхэдтэй, өрхийн амжиргааны баталгаатай төвшнөөс доогуур орлоготой 210 өрхийг баг бүрээс судалгаа авч, тэдний амьдралд бодитой тусламж дэмжлэг үзүүлэх 210 сайн үйлсийн аяныг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ аяны хүрээнд газар хэрэгтэй байгаа хүнд газар олгох, ажилгүй иргэдэд ажил олгох, гэр оронгүй өрх гэр олгох гэх мэт хамгийн тулгамдсан асуудлын нь судалгаагаар гарган тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа 210 өрхөд бодитой дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа аж. Мөн иргэд аж ахуй нэгж байгууллагууд энэ сайн үйлсийн аянд хамтран ажиллах бол Мөрөн сумын ЗДТГазарт ирж уулзах хэрэгтэй. Хэрэв биеэр ирэх боломжгүй бол 8802 0834 дугаарт холбогдон мэдээлэл аван Мөрөн хотын 210 жилийн ойд зориулж байгаа 210 сайн үйлсийн аянд хамтран ажиллах боломжтой юм.