1045
 
 

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль болж өнгөрлөө

Улаанбаатар хот газар хөдлөлтийн 7.5 баллын идэвхитэй бүсэд оршдог. Тиймээс бид газар хөдлөлтөөс өөрсдийгөө хамгаалах дадал зуршлыг бий болгох хэрэгтэй.

Өнөө өглөө нийслэлд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль болж өнгөрлөө. Энэхүү сургууль нь одоогоос 29 жилийн өмнө зохион байгуулагдаж байжээ.

Энэ удаагийн сургуулийн зорилго нь газар хөдлөлтийн аюулаас урдчилан сэргийлэхэд бүх шатны байгууллагын бэлэн байдлыг дээшлүүлэх, тэдний хамтын ажиллагааны, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх юм.

Гэвч иргэд бүртгэлийн хуудас дээрээ тамга даруулах гэж дарааллан зогсож, гамшгийн аюулаас өөрсдийгөө хамгаалах талаар хангалттай мэдээлэл, зөв ойлголт авч чадсангүй. Мөн зохион байгуулагч цөөтэй, эмх замбараагүй үзэгдэл үүсэж, хүмүүсийн бухимдыг хүргэлээ...