1045
 
 

ТАВ, ТЭГЭЭР ТӨГССӨН УЛСЫН ДУГААРТАЙ АВТОМАШИНЫ ТАТВАР ТӨЛӨХ ЭЭЛЖ

-Авто тээврийн жилийн татварын тухай
Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн Зургадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөх ёстой. Харин аж ахуйн нэгж  байгууллага албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлийн сарын 25-ны дотор багтаан төлнө.
-Хэрэв Зургадугаар дугаар сарын 1-нээс хойш авто тээвэр импортоор оруулж ирсэн бол яах вэ?
Өөрийн болон өөрөө явагч хэрэгслийг бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө.
БЗД-ийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Батболд хэлэхдээ “Шинэчилсэн журмын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар төлөх хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр зохицуулалт хийсэн.”
1,6 – Нэгдүгээр сар
2, 7 – Хоёрдугаар сар
3, 8 - Гуравдугаар сар
4, 9 – Дөрөвдүгээр сар
5, 0 – Тавдугаар сар
БЗД-ийн хувьд Нарантуул ОУ-ын худалдааны төв, Да хүрээ техникийн зах болон Баянзүрх дүүргийн татварын хэлтэст албан татвар хурааж байна. Түүнчлэн Улаанбаатар хотын банк, Хас, Голомт, Хаан, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк зэрэг банкаар тушааж болохоос гадна www.smartcar.mn болон Гэрэгэ киоск машинаар төлөх юм уу гар утасны апп-аар төлж цаг заваа хэмнээрэй. 
Энэ нь яг л банкны үйлчилгээг танд түргэн шуурхай үзүүлж байгаа гэсэн үг. Гэрэгэ киоск машиныг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбар, Авто тээврийн үндэсний төвийн салбарууд, Дүүргийн татварын хэлтэс, Дүүргийн нэг цонхны үйлчилгээний байруудад байршуулжээ.