1045
 
 

“ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжид заасны дагуу хүүхэд гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд болон олон нийтийн оролцоотой хяналтад авах, хүүхэд хамгаалагч төслийг 2019 оны Тавдугаар сарын нэгний өдрөөс хэрэгжүүлнэ. Энэ талаар Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, Цагдаагийн Дэслэгч С.Баасанжаваас тодрууллаа. 
“Улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар насанд хүрээгүй хүнээс үйлдсэн  2333, хүүхэд өртөж хохирсон 4922 гэмт хэрэг бүртгэгдсэний 68,3 хувь нь гудамж талбай, олон нийтийн газарт үйлдэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа  ерөнхий боловсролын 251 сургууль байдгаас 26 сургууль нь  гурван ээлжээр хичээллэдэг аж. Иймд хүүхдүүд шөнө, оройн цагаар сургууль, гэр хоёрын хооронд явахдаа гэмт халдлагад өртөх, хохирох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзаад “Хүүхэд хамгаалагч” төслийг хэрэгжүүлж байгаа нь энэ юм. Багануур дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээ таван хороотой уг хороод цэрэг цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарсан ахмад настнуудыг сонгон “Хүүхэд хамгаалагч”-аар ажиллуулахаар бэлтгэл ажил хангуулахаар бэлтгэл ажил явагдаж байна.”
Хүүхэд хамгаалагч төсөл нь дүүргийн хэмжээнд таван хороонд нэг хүүхэд хамгаалагч ажиллана. Уг хамгаалагч нь хороо тус бүр арван сайн дурын ажилтантай байхаар уг төсөлд заагджээ. Мөн сайн дурын ажилтнуудыг Дэлхийн зөн ОУБ-ын Багануур ОНХөтөлбөрийн ахлагч нартай хамтран зохион байгуулах юм байна.