1045
 
 

ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ БОЛЛОО

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд дүүргийн Засаг дарга, дүүргийн Онцгой комиссын баг, хамт олон амжилттай оролцож, гамшгийн үеийн бэлтгэл бэлэн байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар сургалт, мэдээлэл авав. Энэ талаар дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын Хэвлэлийн төлөөлөгч Т.Одонтуяагаас тодрууллаа.  
“Налайх дүүргийн онцгой комиссын баг бүрэлдэхүүн Нийслэлд зохион байгуулагдсан иж бүрэн дадлага сургуулилт маш амжилттай оролцож гурван өдрийн турш газар хөдлөлт, гал түймэр бусад аюул эрсдэл болсон үед ямар зохион байгуулалттайгаар яаж ажиллах ёстой вэ? гэдэг дадлага сургуулийг авав. Мөн нэгдсэн жагсаал болон танхимын сургалтуудад оролцсон. Налайх дүүрэг нь Гамшгаас хамгаалах иж бүрэн дасгал  сургуулилтыг 2017 онд бүрэн хангалттай үнэлгээтэй зохион байгуулж байсан. Тухайн үед иргэдийг хэрхэн нүүлгэн шилжүүлэх, газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авах ёстой чиглэлээр иргэдэд мэдээ мэдээлэл өгөхөөр зохион байгуулагдсан. Мөн цаашдаа иргэн бүхэн ямар нэгэн гал түймэр, газар хөдлөлт, аюул осол болсон үед өөрийгөө болоод өрөөл бусдыг хэрхэн хамгаалах чиглэлээр мэдлэг мэдээлэл, ойлголтыг авах хэрэгтэй үүднээс энэхүү арга хэмжээг зохион байгуулсан.”
Ийнхүү дүүргийн онцгой комисс Улаанбаатар хотноо 30 жилийн дараа зохион байгуулж буй Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтад амжилттай оролцлоо.