1045
 
 

“ГЭР БҮЛИЙН РАДИО” 104.5 18 НАС ХҮРЛЭЭ

Гэр бүлийн радиотой хамтдаа байсан, гэр бүлийн хөгжлийн төлөө хамтарч ажиллаж байсан, одоо ч гэсэн хамт байгаа бүх хамтрагч нартаа Гэр бүлийн радио 104.5 үүсэн радио үүсэн байгуулагдсаны 18 жилийн ойн баярын мэнд хүргэе!
2001 оны Тавдугаар сарын 2-ны өдөр манай радио анх дуу хөгжим, нэвтрүүлгээ цацсанаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Гэр бүлийн  радио анх уянгын дууны радио гэдгээрээ танигдаж байсан бол одоо олон нийтийн мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэж цар хүрээгээ ихэд тэлжээ.
18 нас гэдэг хүнээр бодвол насанд хүрэх хугацаа билээ. Бид энэ хугацаанд улсын хэмжээнд 13 салбар байгуулсан ба цаашид 21 аймагт салбараа байгуулж, үндэсний хэмжээний радио болох том зорилготой. 
Анх Хөвсгөл аймаг салбараа нээжээ. Зүгээр л нэг радио байгуулаад өнгөрөх биш үнэхээр тухайн орон нутгийн гэр бүлүүдэд эерэг өөрчлөлт гаргах зорилгоор салбараа байгуулсан. 
Эргээд бодоход олон сайхан цаг хугацааг та бүхэнтэйгээ хамт өнгөрөөжээ. Сонсогч байхгүй бол радио гэж байхгүй гэж би хэлэх дуртай. Сонсогч та бидэнтэй хамт байгаа учраас бид гэр бүлүүдийн төлөө сэтгэл дүүрэн ажилладаг. 
Цаашид ч гэсэн сонсогч, хамтран ажиллагч байгууллагын дэмжлэгтэйгээр бий болно хэмээн найдаж байна.
Та бүхэнд дахин баярын мэнд хүргэе! Гэр бүлүүдэд гарч буй аливаа эерэг өөрчлөлт бүхэнд бид баяр хөөртэй байх болно. 
1045