1045
 
 

ОРХОН АЙМАГТ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ 300 ГАРУЙ ИРГЭН АЖИЛ ХИЙДЭГ

Монгол улсын хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгуулаг байгуулагдсаны 60 жилийн ой, ОУ-ын хөдөлмөрийн байгууллага байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд “Иргэд төвтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил-2019” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Уг нээлттэй хаалганы өдөрлөгт хөдөлмөр халамж үйлчилгээний газар, нийгмийн даатгалын хэлтэс, Орхон МСҮТ, Гэр бүл залуучууд хөгжлийн төв оролцож иргэдэд мэдээ мэдээлэл өглөө.
Энэ талаарх Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хэлэхдээ “Орхон аймгийн ажил олгогчдын толгойг өвтгөж буй гол зүйл нь боловсон хүчний нөөц юм. Боловсон хүчин бэлтгэж буй газруудын чанар чансаа мэргэжлийн үзүүлэлтүүд муу байна гэдгийг ажил олгогч нар шүүмжилж байна. Тийм учраас бид тодорхой сургалт зохион байгуулдаг байгууллагуудыг адисдатчлах тэдгээрийг чадваржуулах тал дээр аймгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл ажиллана.” гэлээ.
Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй 300 гаруй иргэн ажил хийдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй байгууллагуудаас бид хуулийн дагуу нөхөн төлбөр гаргуулж авдаг. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 158 сая төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй гэх шалтгаанаар  байгууллагууд төлсөн. Энэ нь манай мэргэжлийн байгууллагууд ХАБ-н салбар зөвлөлүүд зөрчлийг сайн илрүүлж байгааг харуулсан утга учиртай тоо билээ. Мөн Ц.Түвшинжаргал хэлэхдээ цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлж байгаа аж ахуй нэгжийг урамшуулна. Дээр нь тэдгээр хүмүүсийг сургалтад үнэ төлбөргүй хамруулах зэрэг олон үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөсөн гэлээ.