1045
 
 

ЭРДЭНЭТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН НЭЭГДЭНЭ

Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд Цагаанчулуут багт баригдах амралт, чөлөөт цагийн “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавих ёслолд оролцлоо. Тус цэцэрлэгт хүрээлэн нь Цагаанчулуут багийн 20 га талбай бүхий нутаг дэвсгэрийг хамарсан, спорт, соёл урлаг, үйлчилгээ гэсэн хэсгээс бүрдэх томоохон байгууламж юм. 
Орчин үеийн жишигт нийцсэн, жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах энэхүү цэцэрлэгт хүрээлэнг барьж байгуулах ажилд өнгөрсөн онд 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 1.7 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавих ёслол болсноор бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх бөгөөд 2019 онд Улсын төсвөөс хоёр тэрбум, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 1.9 тэрбум, орон нутгийн төсвөөс 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн эхний ээлж энэ онд багтаан ашиглалтад орж, 2020 онд барилгын ажил дуусах аж.