1045
 
 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН БАГ ТАМИРЧИД ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО

Нийслэлийн Аврах анги 105 үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн аварга шалгаруулах 2019 оны спортын тэмцээн амжилттай боллоо. Тус тэмцээн гар бөмбөг, усан сэлэлт, олс таталт, туухай өргөлт, бие бялдрын ерөнхий хөгжлийн 224 тоот дасгал гэсэн төрлүүдээр зохион байгуулагдсан юм. Нийслэлийн хүрээний анги байгууллагын 11 багийн 100 гаруй тамирчид хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлж цомын эзэд болсон юм.