1045
 
 

“МЭРГЭЖИЛ СОНГОЛТ БИДНИЙ ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

1045

Налайх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Гадаад харилцааны ажлын хорооны дарга, Төлөөлөгч Н.Ууганбаяр, Дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр нарын санаачилгаар “Мэргэжил сонголт миний ирээдүй” сэдэвт өдөрлөгийг “Оюу Толгой” ХХК-тай хамтран 2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа. Тус өдөрлөгт Дүүргийн ЕБС-ийн 11-р ангийн 300 гаруй сурагч, МСҮТ-ийн 70 гаруй оюутан, сурагч хамрагдсан.
    Өдөрлөгийн үеэр “Оюу Толгой” компаниас хэрэгжүүлдэг дотоод, гадаадын тэтгэлэгт хөтөлбөр, дадлагажих хөтөлбөрүүдийн тухай улс орон, дэлхий нийтэд шаардлагатай байгаа мэргэжлийн талаарх зөвлөгөө, лекцийг хүргэсэн. Түүнээс гадна “Оюу Толгой” компанид ажилладаг 15 өөр төрлийн мэргэжилтэй залуу оролцож, сурагчдад хандсан зөвлөгөөг өртөөлчилсөн хэлбэрээр өгсөн юм.