1045
 
 

ЗООНОЗЫН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ!

Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын Цагаан нуур тосгонд Тарваган тахлын тохиолдол бүртгэгдлээ. Иймээс ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол Баян-Өлгий аймаг руу зорчихгүй байх, ноос ноолуур худалдан авахаар явахгүй байхыг анхааруулж байна.
Тарваган тахал өвчин нь: Нянгаар үүсгэдэг, халдвартай мэрэгч амьтад тэдний бүүргээр (бөөс) дамжин халдварладаг, булчирхай, уушгийг зонхилон гэмтээдэг халуурах, хордлогоор илэрдэг, үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй гоц халдварт өвчин юм.
Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсны улмаас халдвар авсан тохиолдолд 39-40 хэм хүртэл халуурах, толгой өвдөх, чичрэх, хэвлийгээр өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх хүзүү, суга, цавины булчирхай томорч эмзэглэх зэрэг (1-6 хоногийн дотор) шинж тэмдэг илэрдэг.
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх арга:
-    Тарвага агнахгүй байх;
-    Тарваганы гаралтай түүхий эдийг худалдан авахгүй байх;
-    Үхсэн болон хөдөлгөөн нь удааширсан тарваганд хүрэхгүй байх;
-    Тарваганы түүхий эд, махыг, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
-    Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахгүй байх
-    Тарваган тахлын дархлаажуулалтад хамрагдах;
-    Гэрийн тэжээвэр нохойг байнга уяатай байлгах;
-    Тарваганы түүхий эд эрхтэн идэхгүй байхыг анхааруулж байна.