1045
 
 

“ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2019” ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Өсвөрийн сэргийлэгч” тэмцээн зохион байгууллаа. Үүгээр дамжуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоо, ЕБС-ийн сурагчид, эцэг эх, багш, нийгмийн ажилтны хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм. 
Мөн сургуулийн болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмүүд харилцан туршлага судлах, тэдгээрийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдол өгч байгаа юм.