1045
 
 

БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛГЭЭНЭЭСЭЭ САЛЖ ХӨДӨЛМӨРЛӨЕ

1045

Нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй хэрэгтэй өрх, иргэнийг зорилтот өрх гэдэг. Тиймээс Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газар зорилтот өрхөд чиглэн иргэнд буй нөөц боломж дээр тулгуурлаж ажил үйлчилгээ явуулдаг ажээ. Энэ тухай Ховд аймгийн Ховд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын өрхийн хөгжил хөтөлбөрүүдийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Одцэцэгээс тодрууллаа.
- Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны 409 босго онооноос доогуур өрхүүд үүнд хамрагддаг. Өрхийн нөөц боломж юу байна гэдгийг үндэслэн мэргэшүүлэх сургалтад хамруулж, чадамжийн гэрчилгээтэй болгодог. Мөн төсөл хөтөлбөрүүдтэй холбож өгдөг. Өрхийн гишүүн ямар нэг хөдөлмөр эрхлэх боломжтой. Төслөө бичээд ирвэл хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр санхүүгийн хувьд дэмжлэг олгодог.
Зорилтот бүлгийн өрхүүд бэлэнчлэх сэтгэлгээтэй битгий байгаасай. Тийм болохоор хөдөлмөрийн насны гишүүд хөдөлмөр эрхлэх хэрэгтэй байна. Өөрсдийнхөө нөөц боломжийг тодорхойлоод бидэнд хандаарай. Хөдөлмөр эрхлээд өөрсдийнхөө өрхийн орлогыг нэмэгдүүлж сайн сайхан амьдраасай. Бид халамжаас хөдөлмөрт гэдэг уриатай ажилладаг.
Зорилтот өрхөд эрүүл мэнд, боловсролын асуудал ямар байгааг харгалзан халамжийн үйлчилгээг үзүүлдэг. Мөн халамж үйлчилгээний газар нь мэргэжилтэй ч ажилгүй иргэнийг ажлын байранд зуучлах үйлчилгээ үзүүлж байна. Уг байгууллагаар зуучлуулан иргэн ажилтай болбол ажилд авсан байгууллагад урамшуулал олгодог ажээ. Жилийн хугацаанд ажилтны цалин, нийгмийн даатгалыг төлсөн тохиолдолд 12 сарын цалинтай тэмцэх хэмжээний мөнгийг буцаан олгодог юм байна.