1045
 
 

ХҮН ӨДӨРТ ЗУРГААН УДАА ХООЛЛОХ ХЭРЭГТЭЙ

Эрүүл хооллолт нь чанга хатуу хоолны дэглэм барих, хэтэрхий туранхай байх, дуртай хоол хүнснээсээ татгалзана гэсэн үг биш юм. Харин хоол хүнсээ зөв сонгон, зохистой бэлтгэн хэрэглэж, түүгээрээ дамжуулан таатай мэдрэмж, эрч хүч авах явдал гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.
 “Мөнхцохилхуй” эмнэлгийн захирал клиникийн профессор Алтанцэцэг зөв хооллолтын талаар хэлэхдээ “Өглөө босоод хөнгөн хооллоод, бага үдийн үед тухайн өдрийнхөө гол хоолыг идэж байвал сайн. Хүн өдөрт зургаан удаа бага хэмжээгээр хооллох хэрэгтэй судлаачид зөвлөдөг. Хэт цөөн төрлийн хоол идэж байгаа нь бидний гол алдаа юм. Иймээс хоолны төрлөө олшруулж, жимс хүнсний ногоог түлхүү хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Хүнсний ногоог төрөл төрлөөр нь, өнгө өнгөөр нь алаглуулан хэрэглэх учиртай. Өнгө бүр нь өөр өөрийн аминдэм агуулсан байдаг.” гэлээ.
Хоол хүнсээ зөв сонгож, зохистойгоор хэрэглэх нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөх эрсдэлийг багасгах төдийгүй, сэтгэл санааны хямралд орохоос урьдчилан сэргийлдэг. Зөв хооллож сурснаар таны эрүүл мэнд, ой ухаан сайжирч, эрч хүч нэмэгдэж, сэтгэл санаа тогтвортой болно.