1045
 
 

БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Бүх нийтээр мод тарих сарын ажлын хүрээнд мод тарих иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг стандартын тарьц, суулгацаар хангах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг Сум дундын Ойн ангитай хамтран зохион байгууллаа.
Үзэсгэлэн худалдаанд Байгаль орчны гавьяат ажилтан Д.Цэндсүрэн, Б.Лхамжав нар оролцож өөрсдийн мод тарих арга туршлагаасаа хуваалцжээ.
Тус арга хэмжээний үеэр “Ногоон паспорт” аяны хүрээнд ногоон паспорт эзэмшигч сурагчдын дунд “Байгаль хамгаалах уламжлалт” гар зургийн уралдаан, эко клубүүдийн дунд “Нэг удаагийн нийлэг хальсан уутнаас татгалзъя” видео уралдаануудад амжилттай оролцсон сурагчдад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын өргөмжлөл, талархлын бичгийг гардууллаа. Ногоон паспорт эзэмшигч сурагчид “Нэг хүүхэд-Нэг мод” уриалгыг дэмжиж сургуулийн орчиндоо мод тарихыг уриаллаа.