1045
 
 

ГЭР БҮЛЭЭРЭЭ МОД ТАРИХЫГ УРИАЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн хавар, намрын улиралд бүх нийтээр мод тарьдаг. Энэ удаад Эрдэнэт хотын хэмжээнд цэнгэлдэх хүрээлэн буюу Сархиа уул, чимээгүй хот, Баян-Өндөр уул, Хүрэнбулаг, Цагаанчулуутын ам, гурван замын уулзвар гэсэн байршлуудад 19 мянга орчим мод шинээр тарихаар болжээ. Энэ онд шинээр мод тарихад ашиглах суулгацаа 1,5 метрээс өндөр байлгахаар болсон талаар аймгийн БОАЖГ-аас мэдээлэл хийлээ. 
Энэ талаар БОАЖГ-ын мэргэжилтэн Л.Батсайхан хэлэхдээ “Бид орчиндоо болон хашаандаа мод тарих хүсэлтэй иргэдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулан мод тарих талбайн байршил тогтоосон. Иргэд Цэнгэлдэх хүрээлэн буюу Сархиа уулын баруун талаар мөн хойд энгэр өөд мод тарих боломжтой. Үүний хүрээнд Тавдугаар сарын 6-11-ний өдрүүдэд мод бут, суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Мөн нэгдсэн зохион байгуулалтаар мод тарих талбайд хэрэгтэй хар шороо, бордоо, бууцыг бэлдсэн.” гэв.
            Түүнээс гадна хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчмын 50 метртээ мод тарина. 2019 онд байгууллагууд 31 мянган мод тарих төлөвлөгөө гарчээ.
Мөн орон сууцны хорооллуудын дунд 22 байршлын 1,3 га талбайд Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газар болон, Эрдэнэт хотын Захирагчийн алба хамтран зүлэг, 1200 орчим мод тарихаар болсон.