1045
 
 

ЭРДЭНЭТЧҮҮД ЯЛАЛТЫН БАЯРЫН 74 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

Агуу их ялалтын 74 жилийн ойн баяр өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн. Монгол Зөвлөлтийн найрамдлаар бүтсэн уурхай дагасан Эрдэнэт хотод ялалтын баярыг жил бүр өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн билээ. Энэхүү ойн баярт Эрдэнэт хот ОХУ-ын консулын газрын дэргэдэх “Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөснөөр ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа эхэлсэн. 
Цаашлаад Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн захиргааны хашаанд байрлах дөрвөн баатрын хөшөө, Найрамдлын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэв. Ийнхүү хөшөө дурсгалуудад хүндэтгэл үзүүлж, баярын жагсаал, үзэсгэлэн, тоглолтоо үргэлжиллээ.
1945 оны чөлөөлөх дайнд оролцсон дөрвөн ахмад дайчин Эрдэнэт хотноо энх тунх амьдарч байна. Мөн ялалтын баярын ялсан бахдалыг хуваалцах 300 гаруй Орос иргэн Эрдэнэт хотноо амьдарч буй. Эрх чөлөө, чөлөөт нийгэм, тайван амьдралын хувь заяаг амиараа авч өгсөн баатар дайчдаар бахархах өдөр болж өнгөрлөө.