1045
 
 

ГЭРЧ ХОХИРОГЧИЙН ХЭЛТЭСТ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН УЛМААС ХОХИРСОН ИРГЭД ХАМГИЙН ИХ ХАНДДАГ

МУ-д гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль 2014 онд хэрэгжиж эхэлсэн. Түүнээс хойш таван жилийн хугацаанд гэрч хохирогчийг хамгаалах чиг үүрэг бүхий тусгайлсан агентлаг бий болж, 2016 оноос эхлэн ЦЕГ-ын дэргэд гэрч хохирогчийг хамгаалах хэлтэс байгуулагджээ.
Хууль хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд нийтдээ 300 орчим иргэний аюулгүй байдлыг хангаж ажилласан байна. Цагдаагийн байгууллагад энэ чиг үүрэг ирснээс хойш зөвхөн ЦЕГ-ын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтэс төдийгүй цагдаагийн албаны хуульд заасан үндсэн чиг үүргийн хүрээнд улс даяар хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.
2019 оны нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээд цагдаагийн алба нийт 69 иргэний хамгаалалтад авчээ. Тэдгээр иргэдийг талаар дэлгэрэнгүй мэдээллийг Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ш.Шинэбаяраас тодрууллаа.
- Ямар төрлийн гэмт хэрэг голчлон үйлдэгддэг вэ. Мөн нас хүйсийн хувьд авч үзвэл?
 - 2018 оны байдлаар хамгаалалтад хамрагдсан иргэдийн дийлэнх хувийг гэр бүлийн хүчирхийлэл, бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, бэлгийн мөлжлөгийн гэрч, хохирогчид эзэлж байна. Шинээр мөрдөгдөж буй эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийллийн хэргийг эрүүгийн гэмт хэргийн түвшинд авч үзэж, ял оногдуулдаг болсноор энэ төрлийн гэмт хэргийн тоо тодорхой хэмжээгээр буурсан. Гэхдээ л хамгаалалтад буй иргэдийн ихэнх нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон хүмүүс байдаг. Тэднийг нас хүйсээр нь авч үзвэл мөн насанд хүрээгүй хүүхдүүд байна.” гэв. 

Иргэд аюулгүй байдлаа хэрхэн хангах мөн ямар тохиолдолд хаана хандахаа төдийлөн мэдлэггүй.

Аливаа гэмт хэргийн улмаас хохирсон, тодорхой гэмт хэргийг гэрчилсэн, гэрчилснийхээ төлөө амь насанд нь аюулд орох эрсдэлтэй хүн хамгаалалтад орох ёстой. Гэрч, хохирогчоор тогтоогдсон иргэн хүсэлт гаргах эрхтэй. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар гэрч, хохирогч гэдэг нь тогтоогдсон иргэн тухайн хэргийг мөрдөж шалгаж буй шүүгч, прокурорт амь нас, эрүүл мэндээ хамгаалуулахаар хүсэлт гаргах юм.