1045
 
 

“ЭРДМИЙН БАЯР”-ЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ТУХАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ ГАРЧЭЭ

Цэцэрлэг яслиас эхлээд их дээд сургууль төгсөгчдийн эрдмийн баяр тун удахгүй эхэлнэ. Баярыг хэрхэн тэмдэглэх талаар захирамжийг хүргэе. Тус захирамжид аймгийн хэмжээнд Их, дээд мэргэжлийн боловсролын сургууль төгсөгчдөд диплом гардуулах үйл ажиллагааг Тавдугаар сарын 30-ны  дотор зохион байгуулахыг Их, дээд мэргэжлийн сургуулиудын консорциумд үүрэгдлээ. Мөн төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэх гардуулах “Эрдмийн баяр”-ыг 2019 оны Зургадугаар сарын 14-нд зохион байгуулахыг Боловсрол, соёл, урлагийн газарт тус тус үүрэг болгожээ.
 Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын нэг, тав, есдүгээр ангийн сурагчдын дунд төгсөлтийн баярын арга хэмжээг тэмдэглэхийг хориглосон байна.
“Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаатай холбогдуулан нийтийг хамарсан аялал, зугаалга зохион байгуулахыг таслан зогсоож, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг сургуулийн захирал нарт санууллаа. Мөн үйл ажиллагааны зохион байгуулалтад хяналт тавьж нийтийн хэв журам сахиулах, аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг Цагдаагийн газарт тус тус үүрэг болгожээ.