1045
 
 

НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭГЧДИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Багануур дүүргийн хувьд 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 700 орчим  хүүхэд элсэнэ. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцах сурагчдыг  энэ сарын 13-27-ны хооронд бүртгэж, элсэгчдийн бүртгэлийг удирдлагын мэдээллийн системд оруулах юм.
Нэгдүгээр ангид 2013 оны Нэгдүгээр сарын 1-нээс 2013 оны арван хоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. Харин таван настай буюу 2014 оны Нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй юм. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй аж. 
Элсэгчдийг бүртгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар,эцэг эх болон асран хамгаалагчийн цахим  үнэмлэхийн эх хувь болон хуулбар, 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг багтана.