1045
 
 

ХОГОО ХАЯХГҮЙ БАЙХААС Л ХҮНДЛЭЛ ЭХЭЛНЭ

Тэрээр “Хүмүүс миний ажлыг хүндэлдэг бол сайхан л байна. Гэтэл хогоо шүүрдэж шүүрдэж эргээд харахаар цэвэрлэсэн газар тамхины иш, чихрийн цаас, ундааны сав газарт хэвтэж байдаг даа.” гэв.
Зурган дээрх эмэгтэй үүрийн таван цагт босож ажилдаа явдаг. Түүний ажил нь нар мандахтай зэрэгцэн үүрийн зургаан цагт эхэлж үдээс хойш хүртэл амрах сөхөөгүй үргэлжилнэ. Ялангуяа өвөл, хаврын цагт их ачаалалтай байдаг гэнэ. Зун ч бас арай гайгүй.
Түүний хэлж байгаагаар түрээд явдаг хогийн саванд нь цаасны хог их ордог байна. Харин залуус тамхины ишээ унтраалгүй шидэж хийснээс болоод хогийн сав хүртэл шатаж байжээ.
Ер нь бол тавхан алхаад л хогийн сав байхад хогоо ил задгай хаяж байна гэдэг ёстой л хүмүүсийн ухамсрын асуудал. Ингээд бодохоор хогийг ч яахав ээ, шүүрдэж болж байгаа юм. Харин хүмүүсийн толгой доторх “хог”-ийг цэвэрлэх л хэцүү байх.