1045
 
 

БУЛГАНЫ ЗАЛУУС АВЬЯАС ЧАДВАРАА УРАЛДУУЛЛАА

Булган аймгийн “Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн аян”-ы хүрээнд 15-34 насны залуусын дунд “Залуучуудын урлагийн их наадам” зохион байгууллаа. Энэ талаар Булган аймгийн Залуучуудын хөгжлийн төвийн сургалт хариуцсан ажилтан Г.Одончимэг хэлэхдээ “Залуучуудын хөгжлийг дэмжих аян”-ы хүрээнд Залуучуудын урлагийн наадмыг зохион байгууллаа. Нийт 15 сум, нэг тосгоны 130 гаруй хүн долоон төрөлд авьяас, ур чадвараараа өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулсан. Орон нутгийн сумуудын хувьд идэвх оролцоо маш сайн байж бүх төрөлд залуучуудаа оролцуулсан. Харин Булган сумын залуучуудын хувьд идэвх оролцоо муу байлаа.” гэлээ.
Аяны хүрээнд дөрвөн төрөлд 16 ажлыг төлөвлөсөн. Мөн цаашид сард нэг удаа томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулах аж.