1045
 
 

МИНИЙ ГЭР БҮЛ ХАМГИЙН ГЭГЭЭН

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Зургадугаар сарын 1-ийг угтан Аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Хөвсгөл ОНХ Хөвсгөл Орон нутгийн хөтөлбөр, Хөвсгөл аймгийн Гэр бүлийн радио  FM-104,5  хамтран  “Миний гэр бүл хамгийн гэгээн” гэр бүлийн цомог бүтээх бүтээлч уралдаан зарлаж байна.
Энэхүү уралдааны зорилгын талаар Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Хөвсгөл орон нутгийн хөтөлбөрийн хөгжлийн чиглүүлэгч Э.Эрдэнэсүрэн “Гэр бүл бол нийгмийн анхдагч бүлэг юм. Гэр бүлүүд хүүхдийг хамгаалагдсан, халуун дулаан уур амьсгалтай, амар тайван байх нөхцөл байдлыг гэр бүл бүрдүүлэх нь чухал. Энэ жилийн гэр бүлд нь тохиолдсон онцлог дурсамжийг эргэж санах, мөн дахин сайхан дурсамжийг бий болгоход энэ уралдааны зорилго оршиж байна. Тэмцээнд суманд амьдарч байгаа бүх гэр бүлүүд оролцоосой гэж хүсэж байна. Энэхүү бүтээлч ажлаар дамжуулан гэр бүлтэйгээ бага ч гэсэн цагийг зугаатай өнгөрүүлээрэй.” гэж уриаллаа.
 “Миний гэр бүл хамгийн гэгээн” гэр бүлийн цомог бүтээх бүтээлд номинац тус бүрээс таван гэр бүлийг шалгаруулна.
1.    Хамгийн бүтээлч, санаачилгатай гэр бүл
2.    Эерэг хүмүүжлийн үлгэр жишээ гэр бүл
3.    Дурсамжаар дүүрэн гэр бүл
4.    Сайн үйлстэн гэр бүл
5.    Урамшуулагч гэр бүл
6.    Зорилготой гэр бүл
Шалгаруулалтыг хамтран зохион байгуулж байгаа байгууллагуудаас комисс гаран шалгаруулна. Бүтээлийг энэ сарын 9- 23-ны өдөр 18:00 цаг хүртэл Хүүхдийн Ордонд байрлах Аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн Т. Санжсүрэн хүлээн авна.