1045
 
 

“АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙН ХУРИМЫН ЁСЛОЛ МӨРӨН СУМАНД БОЛЛОО

Хөвсгөл аймагт зуны эхэн сарын Дашнямтай билэгт сайн өдөр таван хос гал голомтоо бадраан хуримаа хийлээ. Олон улсын гэр  бүлийн өдрийн хүрээнд Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Аз жаргалтай гэр бүл” залуу гэр бүлүүдийн хуримын ёслолыг Мөрөн сумын ЗДТГ, Эрдэнэт хотын хуримын ордонтой хамран зохион байгуулав.
Тус ёслолд “Мөрөн үр жимстэй гэр бүл” ТТБ-ийн сургагч багш Г.Шижирбаатар “Аз жаргалтай гэр бүл” сэдвээр сургалт хийж мөн салбар бүрт манлайлагч 40 гэр бүл насан туршдаа бие биенээ хүндэтгэн амьдрахыг бие биедээ андгайлж буй хосуудын гэрчээр оролцлоо