1045
 
 

“ЗӨВ ТУСГАЛ” АЯНД СУРАГЧИД НЭГДЛЭЭ

Баянхонгор аймгийн цагдаагийн газраас зохион байгуулсан “Зөв тусгал” аяны хүрээнд “Мэргэжил бүхэн сайхан танилцах аялал зохион байгуулагдлаа. Уг аяны хүрээнд Баянхонгор сумын Ерөнхий боловсролын таван сургуулийн 9-10 дугаар ангийн 100 сурагч хамрагдсан. Уг арга хэмжээний гол зорилго нь цагдаагийн байгууллагын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, хийж буй үйл ажиллагааг хүүхдүүдэд танилцуулахад оршино. Мөн цагдаагийн газрын удирдлага сурагчидтай ирээдүйн мэргэжлээ хэрхэн сонгох талаар ярилцлага зохиолоо. “Зөв тусгал” арга хэмжээнд идэвх санаачлагчтай оролцсон гурван сурагчийг “Сайн уу, цагдаа” номоор урамшуулж үргэлжлүүлэн уг аянд идэвхтэй байхыг уриаллаа.