1045
 
 

ЭРДЭНЭТЭД ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ ХӨТӨЛБӨР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Эрдэнэт гэр бүлийн радио үүсгэн байгуулагдаад дөрвөн жил болжээ. Энэ хугацаанд сонсогчдын тоо нэмэгдсээр сонсогчдын зүгээс радиогийн дэргэдэх сонсогчдын уулзалт, нөхөрлөлийн үйл ажиллагаа хүлээж байв. Тиймээс салбарын уран бүтээлчид Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Эрдэнэт гэр бүлийн радио 104.0 “Гэр бүлийн аз жаргал” сонсогчдын уулзалт зохион байгууллаа.
            Уулзалтад оролцогчид гэр бүлээрээ хамтдаа хүрэлцэн ирж мэргэжлийн хүнээс гэр бүлийн сургалт, гэр бүлийн харилцааг эерэг болгох аргуудаас суралцаж, гэр бүлийн радиогийн хөтөлбөр, нэвтрүүлгүүдээс сурч мэдсэн, олж авсан үр өгөөжөө хуваалцаж санал хүсэлтээ илэн далангүй ярилцлаа.
Тус хөтөлбөрийн талаарх сэтгэгдлийг уулзалтад оролцсон зочид н.Цолмон, н.Мөнх-туяа нар ийнхүү хэллээ.
н.Цолмон: Өглөө 07:30-ын шоу нэвтрүүлэг биднийг бүх л өдрийн турш эерэгээр цэнэглэж өгдөг. Тэгээд л  би жолооны ард явж байхдаа сонсоод л инээгээд, 07:50 цагийн үед хамгийн туранхай нь гэрлээ асаагаарай гэх үед манай хоёр хүүхэд надтай уралдаад л асаадаг. Би жолооны ард инээгээд сууж байхад бусдад ч бас сайхан харагддаг байх. Мөн “Joy Time” байна.”
н.Мөнхтуяа: Би радиогоос гэр бүлийн зөв харилцаа, хүндлэл, хүүхдийн зөв хүмүүжил, танин мэдэхүйн олон мэдээлэл авдаг. Өсвөр насны хүүхдүүдэд маш чухал хэрэгцээтэй сэтгэхүйн эмчилгээний мэдээлэл бас их байдаг.
Мөн радиогоос авсан гол үр өгөөж нь бол “Хүн биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдгийг л маш гоё тайлбарлаж харуулдаг шүү гэж байв.
Энэхүү уулзалтыг зохион байгуулснаар сонсогчидтойгоо илүү ойртож, сонсогчдын санал сэтгэгдлийг сонсож, гайхалтай цагийг хамтдаа өнгөрүүллээ.