1045
 
 

АЗ ЖАРГАЛ ГЭР БҮЛЭЭС ЭХЭЛДЭГ

Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Орхон аймгийн ЗДТГ хамтран нийгмийн сайн сайхан, гэр бүлийн аз жаргалын төлөө олон үйл ажиллагаа зохион байгууллаа. 
Энэхүү өдөрт зориулан 10 өрхөд гал голомтоо бадраах өргөө цагаан гэр бэлэглэлээ Дэлхийн гэр бүлийн өдрийн хүрээнд Орхон аймгийн 28 мянга гаруй гэр бүлийн төлөөлөл болох 1,000 гэр бүл оролцсон тайван жагсаал боллоо. Тэд хүүхдийн хүчирхийллийг зогсоож, тэдний дуу хоолойг нийгэмд хүргэхээр “Аз жаргалтай гэр бүл” чуулган зохион байгуулж, үзэл бодлоо нэгтгэсэн юм. 
Аз жаргал нь алсаас хайх зүйл бус хамгийн ойрхон байдаг гэр бүлээс эхэлдэг. Тиймээс дэргэд буй гэр бүлээ хайрлаж хүндлэх нь аз жаргал гэдгийг сануулж өгснөөрөө чуулганы ач холбогдол оршиж байна. 
      Чуулганы үеэр гурван үеийн төлөөлөл үлгэр жишээ гэр бүлийг шагнав. Түүнчлэн “Гал Голомт Үндэсний Хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Д.Мөнхөө “Гэр бүл, хүнээр хүн хийх дэвшилтэт уламжлал буюу орчин үе” сэдвээр лекц уншсан нь гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулах чухал яриа байлаа.