1045
 
 

НАЛАЙХАД АТТЕСТАТЧИЛЛЫН ШАЛГАЛТ ЯВАГДЛАА

            Нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, стандартын шаардлагыг хангуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэх зорилгоор аттестатчиллын шалгалтыг зохион байгуулахаар тушаал батлагдсан байдаг. 
Үүний дагуу Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Налайх хотын Захирагчийн ажлын алба, НМХГ-ын Налайх дахь Мэргэжлийн хяналтын хэлтэс, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдаас бүрдсэн хоёр ажлын хэсэг батлагдсан юм. Эдгээр ажлын хэсгүүд удирдамж, хуваарийн дагуу аттестатчиллын нэгдсэн шалгалтыг дөрөвдүгээр сарын наймдугаар тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд дүүргийн хэмжээнд зохион байгуулжээ.
Энэ удаагийн аттестатчилал шалгалтад 2017 онд тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллагууд хамрагдсан. Ажлын хэсэг дүнг нэгтгэн, тусгай зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох аж ахуйн нэгж, байгууллагын нэрсийн жагсаалтыг баталгаажуулан, шалгалтын танилцуулга, судалгааг Ерөнхий менежерийн Зөвлөлийн хурлаар энэ сарын 30-ны дотор хэлэлцүүлж, шийдвэр гаргуулах аж.