1045
 
 

УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Булган аймагт тус аймгийн Могод сумын харьяат, УИХ-ын гишүүн асан, гар бөмбөгийн спортын олон улсын хэмжээний мастер Н.Содномдоржийн нэрэмжит гар бөмбөгийн насанд хүрэгчдийн 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд 17 багийн 200 орчим тамирчин оролцжээ. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн нь анх удаа орон нутагт зохиогдож байгаагаараа онцлогтой юм. 
Тамирчдын төлөөллийн сэтгэгдлээс танд хүргэе.
“Би Баянхонгороос ирсэн. Замд шуургатай байсан ч энд ирээд тохилог буудалд орсон. Тэмцээн зохион байгуулалт сайтай байна. “Волейболын холбоо" маш сайн шалаа дэвсэж байсан. Заал нь их гоё, Булган аймаг ч маш их таалагдаж байна. Шөвгийн наймд шилдэг найман баг шалгарч үлдээд байна.”