1045
 
 

#UbBookFair 2019

Сүхбаатарын талбайд жилд хоёр удаа зохион байгуулагддаг номын хаврын баяр буюу Улаанбаатар номын баяр тохиож байна. Энэ удаагийн баярын онцлог нь "Хүүхэд Монголын ирээдүй" гэдэг сэдэвтэй. Зөвхөн гурван өдөр талбай дээр баярлаад зогсохгүй ирээдүйн уншигчаа бэлтгэсэн, хүүхдийн зохиолчдыг дэмжсэн олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа аж.

1045
Номын баяр 13 дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд аль хэдийн эцэг эхчүүд, хүүхэд залуучуудын хүсэн хүлээдэг баяр болжээ.
"Номын соёлт ертөнц" ТББ-ын тэргүүн Б.Сувд "Номын баяр"-ыг анх яагаад санаачилсан тухай хэлэхдээ "Би UBS телевизэд "Номын ертөнц" нэртэй нэвтрүүлэг 12 жил хөтөлсөн юм. Нэвтрүүлгийнхээ нэг жилийн ойгоор энэхүү баярыг хийж эхэлсэн. Учир нь манай улсад яг ийм томоохон номын баяр байгаагүй юм. Дээр нь монгол улс 1930 онд номын бодлоготой болж байсан хэдий ч сүүлийн жилүүдэд тэрхүү бодлого алдагдаад байсан юм. 2019 оны баяр номын бодлого, номын сангийн хөгжлийн асуудлыг улс төрийн бодлого шийдвэрт оруулахад хувь нэмрээ оруулж буй ажил болж байна гэж найдаж байна" гэсэн.

1045
Дахин хэлэхэд энэ удаагийн баярын гол эзэд нь ХҮҮХДҮҮД юм. Тиймдээ ч энэ жил номын баярт хүүхдийн зохиолч, уран бүтээлчид голчлон оролцож байна. Мөн Нисэхийн ЕБС-ын хүүхдүүд энд хүрэлцэн ирж, жүжиг үзэнгээ, номтой асруудаар айлчилж, хүүхдийн ном зохиолтой танилцаж байгаа юм.
Эцэг эхчүүд та бүхэн энэ сарын 23-25-ны өдрүүдэд үргэлжлэх номын баярт хүүхдүүдээ дагуулан очоорой.

1045