1045
 
 

“ШИНЭ МӨРӨН” ХУДАЛДААНЫ ТӨВД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ НЭЭГДЛЭЭ

Монгол улсын засгийн газраас зарласан “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” нэрлэсэн жилийн хүрээнд шинэ мөрөн худалдаа үйлчилгээний төвд төрийн үйлчилгээний нэгдсэн төв нээгдлээ. 
Хөвсгөл Аймгийн засаг дарга Л.Ганболдын яриаг хүргэе.
“Төрийн үйлчилгээг нэг цэгээс шуурхай авах нь иргэдийн цаг зав зардал хэмнэхээс гадна төрийн үйлчилгээ мэдээлэл лавлагааг цахимаар авах нь хүнд суртал шат дамжлагыг багасгахад чухал нөлөө үзүүлнэ гэж дүгнэж байна. Энэхүү төвийг байгуулснаар төрийн байгууллагаас иргэн хуулийн этгээдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэн цахим хэлбэрт шилжүүлснээр үйлчилгээний шуурхай байдлыг хангах төдийгүй. Иргэн худалдаа арилжаа хийх явцдаа болон мөн амралтын өдрүүдээр төрийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байна. Тухайлбал бямба гарагт ажиллах болно. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд Мөрөн сумын 7, 13-р багийн засаг дарга баг зохион байгуулагч нар мөн татварын байгууллага, хөдөлмөр халамж үйлчилгээний байгууллага, нотариатын байгууллага, эрчим хүчний байгууллага, хэрэглэгчид мэдээлэл олгох төв зэрэг найман байгууллагын 100 гаруй үйлчилгээг иргэдэд хүргэнэ.”
Мөн харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, Монгол шуудан компани хамтран Хур системийг байршуулан улсын бүртгэлтэй холбоотой найм, нийгмийн даатгалын хоёр гээд нийт 10 төрлийн үйлчилгээг цахимаар олгох аж.