1045
 
 

“БАЯНХОНГОРЫН ГЭР БҮЛҮҮД” УУЛЗАЛТ, НӨХӨРЛӨЛИЙН ТУХАЙ

Монгол гэр бүлийн сайн сайхны төлөө ажилладаг Гэр бүлийн радио106,5 нь эфирийн дуугаралтаа эхэлсэн цагаас нийгмийн эерэг уур амьсгалыг дэмжсэн иргэдийн дуу хоолой болж, тэдэнд эерэг нөлөөллийг үзүүлэх үйл ажиллагаа зохион байгуулсаар ирсэн. 
Түүний нэг нь жил бүрийн 5-р сарын 15 нд тохиодог Олон Улсын Гэр Бүлийн өдөр юм. Энэ жилийн  Гэр  Бүлийн Өдрөөр ““БАЯНХОНГОРЫН ГЭР БҮЛҮҮД” 
уулзалтыг зохион байгуулж, гэр бүлүүдтэй нэг оройг хөгжилтэй өнгөрүүлж,  гэр бүлийн үнэ цэнийн тухай хамтдаа ярилцсан нээлттэй микрофон аялууллаа.
Үйл ажиллагаанд Баянхонгор сумын Засаг даргын тамгын газрын залуу гэр бүлүүд оролцож, авхаалж самбаагаа сорьж,  ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн гэр бүлийн үнэ цэнэтэй цагийг гаргасан онцгой орой боллоо гэдгийг гэр бүлүүд онцолж байсан юм.
Ханиа хэр сайн мэддэг вэ? асуулт хариултад гэр бүлүүд ханийгаа сайн мэддэгээ харуулж, амьтад хэрхэн хайраа илэрхийлдгийг залуу хосууд үйл хөдлөлөөрөө илэрхийлж байсан нь  гэр бүлийн хоёрт ур ухаан авьяас шаардсан сонирхолтой цагууд байлаа. 
Баянхонгор сумын ЗДТГ-ын дарга Ц.Насанбаяр “Гэр бүл бол нийгмийн үнэт зүйл  юм. Эх орон, улс үндэстэн энх тайван байх нь нийгмийн хамгийн бага нэгж  болох гэр бүлээс шалтгаалдаг. Гэр бүл аз жаргалтай, эрүүл энх, сайн сайхан байж чадах юм бол улс үндэстний хөгжил үндэс суурь болно гэж үздэг.”
Зохион байгуулагдаж буй тэмцээн бүрт  бүх гэр бүлүүдийг оролцуулж, хамруулах нь зохион байгуулагчдын гол зорилго байсан. 
Үйл ажиллагааны төгсгөлд залуу хосууд тус тусын даалгавар биелүүлэх болсон нь  бие биедээ чин сэтгэлийн үгстэй БАЯРЛАЛАА, УУЧЛААРАЙ захидлыг бичиж, нөхрүүд  эхнэртээ сарнайн хамт бэлэглэсэн юм. Нөхрөөсөө анх удаа сарнай авсан баяртай мөч зарим бүсгүйчүүдэд тохиож байлаа.