1045
 
 

ЭРДЭНЭТ ХОТОД “ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДАД” ЗОРИУЛСАН ТӨВ НЭЭГДЛЭЭ

Эрдэнэт хот 100.000 гаруй хүн амтай, нийт хүн амын 63,9 хувийг залуучууд эзэлдэг. Залуучуудын зорилготой амьдрал, өөрийгөө хөгжүүлэх боломж олгох зорилгоор Гэр бүл, Хүүхэд, Залуучуудад зориулсан цогц хөгжлийн төв шинээр нээгдлээ. Тус төвийг Эрдэнэт хотноо дээрх чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг Цогц хөгжил, зөв амьдрал НҮТББ, Үгийн Хүч НҮТТБ, Гэр бүлийн радио, Эхлэл АОМ, Түлхүүр толь зэрэг төрийн бус байгууллага хамтран хэрэгжүүлэх юм. 
Тус төвөөр дамжуулан хүүхэд багачуудад чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, зөв нөхөрлөл харилцааг бий болгож, залуучуудад зан чанар төлөвшилтийн хөтөлбөр зохион байгуулна. Мөн Эмэгтэйчүүдийн цогц сургалт хөтөлбөр зохион явуулснаар ээжүүдэд хөрөнгө оруулалт хийх гэх мэт үйл ажиллагаануудыг төлөвлөжээ. 
Тус төвийн менежер А.Наранбаярын “Хөтөлбөр нь 100 хувь Америк багштай бөгөөд хэлний чадвараа дээшлүүлэх сонирхолтой хүмүүс хамрагдах боломжтой. Энд мөн гэр бүлийн радио үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс радиогоор дамжуулан Орхон аймгийн гэр бүлүүдэд зориулсан нэвтрүүлэг хүрч байна. Радиогийн дэргэд мэргэжлийн зөвлөгөө өгөх төв, кофе шоп ажиллаж байна.” гэв.  
Хамтын үйл ажиллагааны хүрээнд Эрдэнэт Гэр бүлийн радио 104.0 нийгэмдээ эерэг дуу хоолой болохоор зорилго тавин ажиллаж байна.