1045
 
 

ХАВРЫН ТАРИАЛАЛТ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 45 ХУВЬТАЙ БАЙНА

Эрдэнэт аймгийн хувьд 2019 онд нийт 4967 га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн. Үүнээс улаан буудай 3980 га, төмс 368 га, хүнсний ногоо 349 га, тэжээлийн ургамал 140 га талбайд тариалж, буудай 6368 тн, төмс 4410 тн, хүнсний 4184 тн, тэжээлийн ургамал 280 тн ургац тус тус хураан авах зорилго тавиад хаврын тариалалтаа эхлүүлээд байна. 
      Энэхүү зорилтын хүрээнд хоёр сумын 10 гаруй аж ахуй нэгж, 600 гаруй айл, өрх газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэхээр бэлтгэл хангажээ. Аймгийн хэмжээнд 583 тонн улаан буудайн үр,  440 тонн төмсний үр, 175 кг хүнсний ногооны үрийн нөөцтэй байна. 
Мөн хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 46, үр тарианы үрлүүр 49,  төмс, хүнсний ногооны үрлүүр 10, хөрс боловсруулах техник 123 ажиллаж байна. Одоогийн байдлаар тариалалт 45 хувьтай үргэлжилж байна. Үүнээс үр тариа 2100 га , төмс 45 га, хүнсний ногоо 29 га-д тус тус тариалжээ.
         Одоогийн байдлаар Жаргалант суманд үр тарианы 2310 га талбайд тариалалт хийгдэж тариалалт 50%-тай явагдаж байна. Төмс, хүнсний ногооны тариалалтын ажил эхэлсэн бөгөөд аймгийн хэмжээнд төмс 35 га талбайд, хүнсний ногоо 19 га талбайд тус тус тариалалт хийгдсэн аж.