1045
 
 

АЮУЛГҮЙ СОНГОЛТ ТАНЫ ИРЭЭДҮЙГ ХАМГААЛНА

Манай улсын хүн амын 15 орчим хувийг өсвөр насныхан эзэлж байна. Монголд өсвөр үеийнхний жирэмслэлт өндөр буюу 15-19 насны 1000 охид тутмын 40 нь төрдөг гэх судалгааг НҮБ-ээс гаргажээ. Тийнхүү хүсээгүй жирэмслэлтээс болж энэ насны жирэмсэн охидын 14.1 хувь үр хөндүүлдэг аж.
Өсвөр насны хүүхдийн бэлгийн боловсролын асуудал нэн чухал бөгөөд тэдэнд зөв мэдээлэл хүргэх хэрэгтэй байна. Өсвөр насны хүүхдүүд, залуучуудад бэлгийн боловсрол олгох зорилготой “Аюулгүй сонголт” олон улсын хөтөлбөр нь 1960-аад оноос дэлхий дахинд хэрэгжиж эхэлжээ. Харин манай улсад Гэр Бүл Анхаарлын Төвд ТББ-ын зүгээс 2016 оноос хойш хэрэгжүүлж байгаа аж. Тус хөтөлбөр нь Улаанбаатар хотоос гадна Төв аймаг, Дархан, Сэлэнгэ, Булган, Дорнод, Хэнтий, Сүхбаатар гэхчлэн аймгуудад хүрч ажилласан ба цаашид 21 аймаг руу цар хүрээгээ тэлэх юм байна.
Жилд нэг удаа энэхүү хөтөлбөрийг заах сургагч багш бэлтгэдэг бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 170 багш бэлтгэгдэж, 4200 гаруй хүүхэд хамрагджээ. 
“Сургалтын гол зорилго нь гэрлэлтээс өмнөх бэлгийн харилцаанаас тэвчиж чадвал эрсдэлээс өөрийгөө хамгаалахыг залуучуудад ойлгуулах” ажээ.
Сургалт дөрвөн агуулгын хүрээнд заагдана. Тухайлбал эхний хэсэгт “Чи хэн бэ?, чиний үнэ цэнэ юу вэ? гэдгийг хүүхдүүдэд таниулж, ямар зан чанараа тордсоноор хүсэл мөрөөдөлдөө хүрэх талаар заадаг бол хоёрдугаар бүлэгт мэдээллийн хэрэгслийн талаар суралцдаг. 
Уг хөтөлбөрт хамрагдах болон хамтран ажиллах хүсэлтэй хүмүүс “Аюулгүй сонголт” хөтөлбөртэй холбоотой асуудлаар 8883-4343 дугаарт холбогдоно уу.