1045
 
 

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ТӨВ ТАЛБАЙД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭНЭ

1045

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Монгол хүүхэд” уриан дор Зургадугаар сарын 01-ний өдөр тэмдэглэж, хүүхдэд чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Энэ талаар Налайх дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн Хөгжлийн Хэлтсийн дарга С.Ялалт хэлэхдээ “Албан ёсны нээлтийн арга хэмжээнд албан байгууллагууд хуваарийн дагуу төв талбайд ажиллаж 10-аас 15 цаг хүртэл төрөл бүрийн уралдаан тэмцээн, урлаг, спортын үйл ажиллагаанууд зохион байгуулагдана. “Хүүхэд бидний аюулгүй орчин” гэсэн уриан дор дүүргийн төв замыг хааж авто замыг хааж баяраа тэмдэглэх юм. Зорилтот бүлгийн 510 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй 187 хүүхдэд бэлэг гардуулна. Мөн эмнэлэгт шинээр мэндэлж буй хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлнэ, алдарт эхийн одонг энэ өдөр гардуулан өгнө. Тухайн өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд эргэж очно. Соёл урлагийн ордонд “Зүггүй шөмбөөлэй” драмын жүжгийг нийт хүүхдүүддээ үнэ төлбөргүй үзүүлнэ” гэлээ.
Дашрамд дурдахад хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан хүүхдэдээ өгөх бэлгэнд мэргэжлийн хяналтын байгууллагаас хориглосон бүтээгдэхүүнийг оруулахгүй байх, хүүхдүүдээ гэнэтийн осол, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэхийг эцэг эхчүүдэд зөвлөж байна.