1045
 
 

ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалтыг Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн энэ сарын 15-ны өдөр баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу нийслэл, дүүргүүдээс томилогдсон Цэргийн штабын офицер, ахлагч нар зохион байгуулж байна.
Харин энэ долоо хоногт сургалтын үйл явцтай Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Цаашид сургалтын төвийн бүрэлдэхүүн сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлийг явуулж, албан хаагчдыг үүрэг гүйцэтгэх үеийн мэдлэг дадлагыг нэмэгдүүлж, алба хаах хугацаандаа цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэх, сахилга зохион байгуулалтыг хангахаар ажиллаж байна.