1045
 
 

ТА ХҮҮХДИЙНХЭЭ ТУСГАЛ НЬ ЮМ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигаар 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэс, ДЗМОУБ Багануур ОНХ хамтран "Зөв тусгал" хүүхэд хамгааллын хөдөлгөөний хүрээнд "ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СЭТГҮҮЛЧ" хэлэлцүүлгийг зохион байгуулаа.
Энэ талаар ГБХЗХХ-ийн Хэвлэл мэдээлэл Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Соёл-Эрдэнэ хэлэхдээ “Энэ хэлэлцүүлгээр дамжуулан хүүхэд хамгааллын талаар олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхэдтэй холбоотой аливаа асуудлаар эерэг, нөлөөллийн шинж чанартай мэдээ, мэдээллийг түгээдэг байхыг заасан. Томчууд бид зөв тусгал нь байж хүүхдийнхээ ирээдүйг гэрэлтүүлнэ. Мөн цахим орчин дахь мэдээллийн үнэн зөвийг нь ялгадаг, баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авдаг байх хэрэгтэй. Ялангуяа сэтгүүлчид олон нийтийн сүлжээнд маш хариуцлагатай байя.” гэлээ.
Нийгэмд эерэг зөв хандлага төлөвшүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ирээдүй хойч үеэ хамгаалагдсан, аюулгүй нийгэмд амьдрах боломж бүрдүүлэх үйлсэд  нэгдэхийг уриалж байлаа. Мөн энэхүү арга хэмжээний талаар Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Гэр Бүлийн Хүчирхийлэл, Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, Цагдаагийн Дэслэгч С.Баасанжав “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь хүн болгоны хариуцлага юм. Хүн бүр гар биечлэн оролцож байж гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна гэх хэлэлцүүлгийн уриалгатай санал нийллээ. “Зөв тусгал” хөдөлгөөн хэдийгээр сарын хугацаанд хэрэгжиж байгаа ч гэсэн цаашид үргэлжлүүлэх үүрэг хариуцлага байгууллага аж ахуйн нэгжүүдэд үлдлээ дээ.” гэв.
Та бол хүүхдийнхээ баатар. Хүүхэд бол таны тусгал. Тийм учраас сонсогч таныг ч мөн энэхүү “Зөв тусгал” хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.