1045
 
 

“BEAN BOX” АЯН, ХАЙРЦАГ ДҮҮРЭН СЭТГЭЛ

“Эрх тэгш баяр хөөрийг бүх хүүхдүүдэд” уриатай “BEAM BOX” аянаар Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэг өгч баярлуулах аж. Энэ аян таниас том, үнэтэй бэлэг гэхээс илүү энгийн, сэтгэл шингэсэн бэлэг хэн нэгэнд өгөхийг хүсэж байна. Жишээ нь та нүүр цэвэрлэдэг тосны хайрцаг юм уу эсвэл гутлын хайрцгандаа сэтгэлээ шингээж бичсэн захидал, амттан, хувцас бэлдэж болно. Хайрцагтаа “Эх Үрсийн Баярын Мэнд” хүргэсэн, урам хайрласан үгсийг бичээрэй. Тэгээд хүйс ба насанд нь тохирсон бэлгийг дотор нь хийж, сүүлд нь хайрцгаа чимэглээд л боллоо.
Аяны талаар хамтран зохион байгуулагчдын нэг болох Мөнбиш хэлэхдээ “Сайн үйлсийн аян хэдий ч бид бусдаас мөнгө авахгүй. Гол шалтгаан нь цахим хэлбэрээр мөнгө шилжүүлэх нь хэн нэгэнд тусалж байгаа хэдий ч “сэтгэл зүрх” мэдрэгдэхгүй билээ. Тиймээс сэтгэлээ гаргаж, гараараа баглан боосон бэлгийг цуглуулж хүүхдийн баяраар бэлэггүй, баярлах боломжгүй нөхцөл байдал байгаа хүүхдүүдэд өгөх юм.” гэлээ.

 1045
Энэ санаа хаанаас бий болсон бэ?
АНУ-аас гаралтай “Samaritan's Purse” гэх хүмүүнлэгийн байгууллага байдаг юм. Тэд жил бүрийн 12-р сард Хариу нэхээгүй хайрын баяраар гуталны хайрцагтай бэлгийг дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдэд тараадаг юм. Тэдгээр бэлгийг хүмүүс сайн дураараа бэлддэг бөгөөд хамгийн гол нь гэр бүлийн бүх гишүүд бэлэг бэлдэхэд оролцдог. Хүүхдүүд нь аав ээжтэйгээ хамт бэлгээ бэлдэж, өөрөө савладаг. Үүнээс санаа авч АНУ олон Японд суудаг хоёр монгол эмэгтэй эх орондоо хэрэгжүүлж, монгол хүүхдүүдээ эрх тэгш баярлуулах болсон нь энэ ажээ.
Энэ аянд “ЛэндМн” ХХК, “Залуучуудын Өргөн Чөлөө” Ротаракт" клуб, ДЗМОБ-“Төгсөлтийн аргачлал 600” төслийн хамт олон нэгдээд байна. Дээр нь хөдөө орон нутгаас “Гүнзгий” сургуулийн 1а ангийнхан, Япон улсад суугаа оюутан залуус, Япон улсын иргэд, Mspace, Этүгэн сургууль, JSC сэтгүүлч оюутан клубийнхэн нэгджээ.

Бэлгээ хаана аваачих вэ?
“Pearl Towe”r-ын нэгдүгээр давхарт байрлах ЛЭНДмн-ий (Showroom) үйлчилгээний зааланд авчирна. Өөрийн бэлгийг өгөхдөө хүлээлгэн өгсөн талаар жижиг форм бөглөх хэрэгтэйг бүү мартаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 8807 4631 дугаараас лавлаарай.