1045
 
 

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭД ЗӨВЛӨЛ ИРГЭДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

1045

Дүүргийн нэгдүгээр хорооны хувьд хүн ам болон нутаг дэвсгэрийн хэмжээ том бөгөөд үйлдвэр үйлчилгээний газрууд олонтой хороо юм. Тус хорооны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл нь таван гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Хороод өөрсдийн хорооны онцлогт таарсан ажлын төлөвлөгөөг гаргадаг. Энэ жил таван хэсэг дээр 20 гаруй ажлыг төлөвлөн ажиллаж байна. Тодруулбал Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, архидан согтуурахтай тэмцэх,замын аюулгүй байдал урьдчилан сэргийлэх хөрөнгө оруулалтын ажил болон бусад ажил гэсэн дэд сэдвийн хүрээнд 25 ажил төлөвлөжээ. Эхний улиралд төлөвлөсөн найман ажлаа хийжээ. Энэ талаар дүүргийн нэгдүгээр хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн дарга Х.Оргодолоос тодрууллаа.
Энэ онд нийт 25 ажил төлөвлөснөөс эхний улиралд найман ажил хийсэн. Дараагийн ажил үргэлжлээд явж байна. Эхний ээлжид хийх ажлууд ихэвчлэн судалгаа байсан. Судалгаан дээр түшиглэж ажиллах зорилготойгоор судалгаануудаа гаргасан. Тухайлбал хороонд гэмт хэрэг,хэв журмын зөрчил,хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдүүд,хүчирхийлэлд өртөж болзошгүй гэр бүлийн судалгаа болон удаан хугацаагаар архи ууж байгаа хүмүүсийн судалгаа,тоглоомын газруудын судалгаа, хэрэг зөрчил гарч болзошгүй газруудын судалгаануудыг авч эхний ээлжид эдгээр ажлуудыг хийсэн байгаа. Хоёрдугаарт иргэдээ гэгээрүүлэх хууль дүрэм сурталчлах зорилгоор хэд хэдэн хуулийн сурталчилгааг хийгээд байна. Манай хорооны тухайд сард нэг удаа “Хуулийн өдөр” арга хэмжээг зохион байгуулдаг. Тус өдрөөр хууль эрхзүйн мэдлэгийг иргэддээ хүргэхээс гадна ИНХ-ын иргэдийн оролцооны хэлтэстэй хамтран хуулиа сурталчилдаг.
Мөн тус хорооны хувьд “хэсэг” хэлэлцүүлэг арга хэмжээг зохион байгуулдаг ажээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл ойрын хугацаанд гэр хорооллын иргэдтэйгээ хамтран “Хэсэг” хэлэлцүүлэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.