1045
 
 

НАЛАЙХЫН САЙН ААВУУД БАТ БЭХ ГЭР БҮЛИЙН ТӨЛӨӨ НЭГДЛЭЭ

Өнөөдөр 5-р сарын 15-ны өдөр. Гадаа цас хаялсан энэхүү өдөр Гэр бүлийн радио 104.5 -ын хамт олон Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэхээр хотоос алслагдсан дүүрэг болох Налайхыг зорив.

1045Тиймээс бид энэ өдөр хүүхдүүд сургууль цэцэрлэгт нь хүргэж өгч яваа аавуудыг гэрт нь хүргэж өгөнгөө амьдралд нь мартагдашгүй дурсамж үлдээхээр нутгийн таксины жолоочдыг хөлслөн Налайхыг тойрон аяллаа.

1045Цаг агаар ч цастай сайхан таарлаа. Халуун өдөр байсан бол хүмүүс алхахыг илүүд үзэх бол хэн ч гэсэн хүйтэн өдөр дулаан гэр рүүгээ яарна шүү дээ. Ингээд манай залуус маань эрч хүч дүүрэн, инээмсэглэл тодруулан машин машиндаа суулаа.

1045Ээжүүд л хүүхдээ хардаг, хичээлд нь хүргэж өгдөг гэх хэвшмэл ойлголт байдаг. Гэтэл аавууд ч гэсэн хүүхдээ хичээлд нь зөөж, хүүхдэдээ цаг гаргаж, хичээлийг нь хийлгүүлж, хамтдаа ярилцаж, тэдэнтэй тоглодог гэдгийг энэ бяцхан аяллаараа харуулахыг зорилоо.

1045Аав хүний орон зай, нөмөр нөөлгийг энэ ертөнцийн өөр юу ч орлохгүй. Аавтайгаа байхад дэндүү аз жаргалтай. Аав хүн гэр бүлийн түшиг тулгуур билээ.

1045
Тэр өдөр бид хэдэн арван аавыг гэрт нь хүргэж өгч, радио гардуулан, халуун дулаан үгсийг хэлэн үдсэн юм. Зарим нь сандарч, амнаасаа үг унагаагүй ч нүднээс баяр хөөр мэдрэгдэж байсан. Налайхын сайн аавууд бүрхэг өдөр танихгүй хүмүүс, танихгүй такситай тааран гэгээлэг зүйл ярилцсан богинохон мөчийг хэзээ ч мартахгүй байх аа. Мөн бидний бэлэглэсэн радиог гэртээ, ажил дээрээ сонсож ганцаараа инээмсэглэн суугаа гэж найднам…

1045