1045
 
 

ЭНЭ ЗУН ЗУНШЛАГА САЙХАН БОЛОХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

            Хүн малын зоо тэнийж дэлгэр сайхан зуны улирал эхэллээ. Булган аймгийн хувьд өвөл нь цас бага орсон ч хавар эрт ногоо идэж малчид зусландаа бууж байна. Хөдөө зуншлага ямархуу эхэлж байгаа талаар Булган аймгийн Сайхан сумын дөрөвдүгээр багийн, сумын сайн малчин Б.Жаргалсайхан мэдээлэл өгөхдөө “Мал төллөлт  дууссан. Энэ жил ногооны чанар сайн байгаа нь малаа хашиж байхад л амнаас нь үнэртээд мэдэгдэж байна. Үнээ сүү ороод нэлээд эрт сүү цагаан идээгээ идэж эхэлсэн. Өмнө жил бол мал сүү орохгүй удсан. Энэ жилийн хувьд айраг цагаа элбэг дэлбэг гарах байх.  Мөн удахгүй гүүгээ бариад айраг гарна.” хэмээв.
    Булган аймгийн Сайхан сумын хувьд улсдаа айргаараа алдартай билээ. Амттай сайхан айраг гардаг нь тухайн газар нутагт ургадаг өвс ногоотой холбоотой хэмээн малчин ах ярьсан юм.