1045
 
 

ХАНГИНАХЫН ШУГУЙН ШАГАЙН ТОЙРОМ 2019

Энэ амралтын өдрүүдэд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Хангинахын шугуйд шагайн тойром боллоо.  Одоогоос 400 гаруй жилийн тэртээд шагайчид “Хангинахын шугуйд” чуулж жилдээ нэг удаа тойром харвадаг байж. Тус тойром нь улсын хэмжээнд эхний гуравт ордог томоохон тойром байсан.
             Энэхүү тойром нь зуны эхэн сарын шинийн найманд Эгийн голын хөвөөнд Монос цэцэглэх цагаар болдог байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. 
            Уг шагайн тойрмыг сэргээн зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. 2019 оны тойромд Монгол Улсын Үлэмж дархан мэргэн нэг, дархан мэргэн дөрөв, гарамгай мэргэн долоо, хошой мэргэн долоо, улсын мэргэн 24 оролцсоноороо ихээхэн онцлогтой боллоо. Тэмцээнд Булган, Өвөрхангай, Дорноговь, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын 23 багийн 210 орчим харваач цэц мэргэнээ сорьжээ.