1045
 
 

ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАДВАЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг ресторан, кофе шоф болоод аялал жуучлалаар үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагын ажилчдыг чадваржуулах сургалт зохион байгуулагдаж байна. Уг сургалт нь аялал жуучлалын сарууд эхэлж байгаатай холбогдуулан БОАЖЯ, Баянхонгор аймгийн гадаад харилцааны яам, Мэргэжлийн хяналтын газар хамтран зохион байгуулж байгаа аж. 
Сургалт 2019.05.27-30-ны хооронд зохион байгуулагдаж байна. Энэхүү сургалт дараах чиглэлээр зохион байгуулагдаж байна. Үүнд:
1. Аяллын тогооч
2. Зөөгч
3.Зочид буудлын ресепшин
4. Зочид буудал , жуулчны баазын өрөөний үйлчлэгч
5. Хаалгач
6. Аяллын жолооч
7. Гайд, хөтөч-тайлбарлагч
8. Бариста
9. Бартендэр
10. Менежер, Удирдлага зэрэг төрлөөр зохион байгуулагдаж байна.
Баянхонгор аймгийн тамгын газрын дэргэдэх гадаад харилцаа аялал жуулчлалын ахлах мэргэжилтэн Б.Содномсамдан “Аялал жуулчлалын салбар нь өөрөө зочлох үйлчилгээний салбар юм. Аялал жуулчлалын бааз, такси бааз, кафе, ресторан зэрэг нь зочлох үйлчилгээний нүүр царай юм. Хүний нөөцийг сургах шаардлагатай байгаа бөгөөд энэ жилийн хувьд боловсон хүчиндээ анхаарч ажиллаж байна. Монгол улсын хэмжээнд 13-15 мянган салбарын мэргэжилтэн бэлтгэх төсөл зарлагдсан. Энэ хүрээнд 2019.5.20-2019.6.20 хүртэл бүсчилсэн сургалт хийгдэж байна. Манай аймгийн хувьд 2019.5.27-30 хүртэл зохион байгуулагдаад одоо хоёр дахь өдрөө үйл ажиллагаагаа явууллаа.” гэлээ.