1045
 
 

“ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ, ЗОРИЛГОТОЙ ХҮҮХЭД” ЗУНЫ СУРГАЛТ БОЛНО

Өөрийн үнэлэмж хэт бардам эсвэл доогуур байх нь хүүхдийн цаашдын төлөвшил, нийгэмшилд саад болдог. Харин эрүүл өөрийн үнэлэмжтэй хүүхэд өөрийнхөө үнэ цэнэ, эрхэм нандин чанарыг гүн мэдэрсэн, өөртөө итгэлтэй байхын зэрэгцээ өөрийнхөө сул дорой, хөгжүүлэх ёстой талаа ч хүлээн зөвшөөрч ойлгосон байдаг.
8-16 насны хүүхдэд зориулсан “Өөртөө итгэлтэй, Зорилготой хүүхэд” зан чанар, харилцааны зөв дадал эзэмшүүлэх 1-р шатны сургалтын бүртгэл эхэлж байна. Энэхүү сургалтын онцлог нь хүүхдийн сэтгэл зүй, хандлагад чиглэсэн бүтээлч, хөгжөөнт ажиллагаа бүхий сургалт, сэтгэл зүйн зөвлөгөө хосолсон хөтөлбөртэй. Дээр нь эцэг эхчүүдэд мэргэжлийн багш хүүхдийг хэрхэн зөв төлөвшүүлэх талаар зөвлөгөө өгнө. Анги дүүргэлтийн хувьд 10-12 хүүхэдтэй байна.
Анги хуваарилалт:
1,2,4 өдрүүдэд 10:00-12:00 цагт 10-12 настай хүүхдүүдийн анги хичээллэнэ. /2 долоо хоног/
1,2,4 өдрүүдэд 14:00-16:00 цагт 8-9 настай хүүхдүүдийн анги хичээллэнэ. /2 долоо хоног/
3, 5 өдрүүдэд 10:00-12:00 цагт 13-15 настай хүүхдүүдийн анги хичээллэнэ. /3 долоо хоног/

Үргэлжлэх хугацаа: 2-3 долоо хоног
Төлбөр: 100.000₮

Төлбөр төлөлт: 5028239101 Эхлэл АОМ ТББ дансанд төлбөрийн 50%-г байршуулж суудлаа баталгаажуулаарай. Гүйлгээний утга дээр нэр, утасны дугаараа бичихээ мартуузай.

☎ Дэлгэрэнгүй мэдээллийг 70150577, 80052247 утсаар авна уу.