1045
 
 

Чулуун тоочигоос НОГООН НУУР буюу Уулын нуур болсон түүх

1946-1970 онд “Чулуун тоочиг” гэж нэрлэдэг энэ газар эхлээд япон цэргүүд, дараа нь монгол хоригдлууд чулуу бутлан хайрга бэлтгэж Сүхбаатарын талбай, хотын төвийн бүтээн байгуулалт руу зөөвөрлөдөг байжээ. Харин 1960 аад оны сүүлээр энэ ажил зогссон байна. 
- 1970-1990 онд Чулуун тоочигийн хонхорт нуур үүсэж гурваас дөрвөн метр гүн устай болсноор монгол, орос иргэд усанд нь сэлж амардаг байжээ. - 1990 оноос гэр хорооллын айлууд тэлж нуурын хотгорт “хур хог” үүсгэсэн байна. 
- Харин 2012 оноос С.Өлзийтогтох гэх залуу гэр бүл, найз нөхдийн хамтаар хур хогийг цэвэрлэж эдүгээ хүүхэд залуус, гэр бүлээрээ саатан амарч хөгжилдөх, зугаалах дуртай газар болжээ.

1045

1975 онд Архангай аймгаас илгээлтийн эзэд болон Эрдэнэт хотод ирсэн залуу хосын гурав дахь хүү нь болон мэндэлсэн Өлзийтогтох гэж энэ залуу аль эртнээс буюу өсвөр насны хүү байхаас л Хүүхдүүдийн төлөө ажиллах, Хүүхдүүд хөгжих, хүн болоход нь тус болох зүйлийг хийх бодол нь тархинд нь төлөвлөгөө болон боловсорч, хүслийн гал нь зорилго болон биелжээ. Тиймээс ч Гэр хороолол дунд, уулын орой дээр бүтээн байгуулсан "Ногоон нуур" цогцолбор нь өдгөө хүүхдүүд ирэх дуртай, гэр бүлүүд зугаалах боломжтой, анги, хамт олноороо цуглах дуртай газар болжээ. Тэрээр: "Гэр бүлээрээ ч байна уу? хүүхдүүд ч байна уу? энд ирээд тоглоход санхүүгийн хувьд хүндрэлтэй биш байвал зүгээр гэж боддог. Тиймээс үүдэндээ орох тасалбар зардаггүй. Айл гэрүүдийн амьдралыг харахад янз бүр байгаа. ийм учраас хүүхдээр дамжуулж мөнгө олохыг би хүсээгүй. Энэ бол Монгол хүн биенээ хайрлаж байгаагийн л нэг хэлбэр"гэж ярьсан юм.

1045

Хийснээ дуусгах ухааныг өвлүүлсэн аав 
-"Ногоон нуур" цогцолборыг бүтээхэд хүүдээ нөлөөлсөн хүн бол энэ буурай. Өдгөө 70 гаруй насыг зооглосон Содномсэнгэ гуай манайх гурван хүүтэй. Хөвгүүддээ би олон зүйл рүү битгий самгард. Нэг ажил хийвэл эцэст нь хүртэл хийж бай. Өөрсдийн гараар аливааг бүтээ гэж захьдаг байлаа. Өнөөдөр хөвгүүдээ харахад тэд минь миний захьснаар, үлгэрлэснээр бүгдээрээ хийдэг бүтээдэг хүмүүс болсон гэж хуучилсан юм. Өвлүүлэх өвтэй, сургах ухаантай буурайд аз жаргал сайхан бүхнийг хүсэн ерөөе.

1045

"Ногоон нуур" цогцолбор - Энэ нуур гүндээ 1 метр 30 - гүехэн газар нь 30-40 см байдаг гэсэн.
Та гэр бүлээрээ, ажлын хамт олноороо, ангиараа очих бол "Нарантуул 2" захын буудлаас заасан замын тэмдгээр 450 метр хэртэй яваад л "Ногоон нуур" цогцолбор байгаа.

1045

"Ногоон нуур" - Нуурын зүүн уулын орой дээрээс. Хүүхдүүд аль хэдийнээ завиар аялаад эхэлсээн. 15 минут нь 1000 төгрөг, 30 минут нь 2000 төгрөг, 1 цаг нь 4000 төгрөг юм билээ. Өглөө 9:00 цагаас үдшийн 21:00 цаг хүртэл үүд хаалга нь нээлттэй.

1045

"Ногоон нуур" цогцолбор - Энэ байшин анх нэг давхар жижигхээн байшин байсан бол бага багаар сүндэрлэсээр ийм хөөрхөн хүүхдийн тоглоом шиг, үлгэрийн байшин мэт өнгөлөг байшин болжээ.

1045

"Ногоон нуур" цогцолбор- Эвлүүлдэг тоглоом шиг өнөөх хөөрхөн байшингийн 2-р давхарт бяцхан номын сан, тоглоомын булан байнаа байна.

1045

"Уулын нуур", "Ногоон нуур" гэж нэрлэгдсэн газрыг зорьж очиход тийм ч хэцүү биш юм байна. 
"Нарантуул 2" захын буудалд буугаад хойшоо харахад хашаан дээр улаанаар томоо гэгч нь бичээд сум заачихаж. Тэр хаягаар далан дагаад явахад зүг чигийг хэлээд өгөх зурагт самбарууд хашаан дээр торойгоод л байж байгаа. Бараг 450 орчим мeтр алхаад л Уулын нууранд оччихно.  Ногоон нуур зурагт самбарын чиглүүлгээр явахад төөрөхгүй юм билээ.